Иранд эм тариа нийлүүлэхийг зөвшөөрөхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-03 11:31:56

ТЕХРАН. /TASS/. Амин чухал хэрэгцээтэй байгаа эм тариануудыг улс оронд нь худалдаалахыг Европын компаниудад зөвшөөрөхийг Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф Европын улсуудад уриалжээ. Энэ тухай тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 


“Сүржин сүрдүүлэг, хоосон амлалтын оронд Европын Холбоо маш энгийнээс эхлэх хэрэгтэй. “Epidermolysis bullosa” хэмээн генетикийн ховор өвчинтэй хүүхдүүдэд шархаа эмчлэхэд нь тус болох эмүүдийг худалдаалж эхлэхэд нь Шведийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Molnlycke Health Care” компанид зөвшөөрнө үү” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.  


Ираны цөмийн хэлэлцээрээс АНУ 2018 оны 5 дугаар сарын 8-нд дангаар гарч, Ираны эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авснаас хойш цөмийн хэлэлцээрийн асуудал цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа юм. Ираны эсрэг авсан хориг арга хэмжээнүүд нь тус улстай хүнсний бүтээгдэхүүн, эм тарианы худалдаа эрхлэх зэрэг санхүүгийн аливаа үйл ажиллагааг явуулахад хүндрэл үүсгэсэн юм. 

 

Холбоотой мэдээ