ОУХБХ-ны футзалын шүүгчийн сургалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны футзалын шинэ улирал 12 дугаар сарын 21-нд “Сонирхогчдын цом” тэмцээнээр нээлтээ хийнэ.
Тус холбооны шүүгчид шинэ улирлын бэлтгэлээ нягт нямбай базааж байгаа бөгөөд Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны футзалын шүүгчийн сургалт /FIFA Futsal refereeing course/ даваа гарагт /2019.12.02/ эхэллээ
Сургалтын нээлтэд
МХБХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Жаргалсайхан, Шүүгчийн хэлтсийн дарга
Д.Түмэнбаяр, Тэмцээн зохион байгуулах хэлтсийн дарга С.Жаргал, Гадаад
харилцааны захирал С.Монголжингоо болон АХБХ-ны сургагч багш Бадрул Хишам
Калам, Мохамед Родзали Якоб нар оролцлоо. Мөн МХБХ-ны шүүгчийн хорооны дарга
Б.Гантиг хүрэлцэн ирж шүүгч нарт амжилт хүссэн юм.
АХБХ-ны футзалын элит шүүгч, АХБХ-ны шүүгчийн сургагч багшийн гэрчилгээтэй Р.Жаргалсайхан энэ удаагийн сургалтыг удирдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Анх удаа монгол шүүгч АХБХ-ны мэргэжилтнүүдийн заавартай дотоодын шүүгчдэд ОУХБХ-ны шүүгчийн сургалтыг зааж байгаа нь цаашдаа олон боломжийн эхлэл гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.
Сургалтаар МХБХ-ны шүүгчдээс онол, практикийн шалгалт авах ба үүний дүнд шүүгчдийн зэргийг шинэчлэн олгох аж. ОУХБХ-ны Азийн шүүгчийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Мохамед Родзали Якоб МХБХ-ны шүүгчдийн хэлтсийн үйл ажиллагаа, ирээдүйн төлөвлөгөөтэй танилцаж, заавар зөвлөгөө өгөх юм.