"Grassroots-Сургагч багш" бэлтгэх сургалт үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны 60 жилийн ойн хүрээнд "Grassroots-Сургагч багш" бэлтгэх сургалт МХБХ-ны Сургалтын танхимд үргэлжилж байна.
Сургалтад нийт 11 дасгалжуулагч оролцож байгаа бөгөөд сургалтыг Монголын дасгалжуулагчийн боловсрол хариуцсан Словак мэргэжилтэн Rastislav Bozik удирдан явуулж байгаа аж.
Энэхүү 4 хоногийн сургалтад тэнцэж хамрагдсан оролцогчид 2020 онд БСШУСЯ-наас хэрэгжүүлж байгаа "Өсвөр үеийнхний хөлбөмбөг" хөтөлбөрийн хүрээнд орон нутаг, дүүрэгт 3 хоногийн сургалтуудыг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 802 сургуулийн биеийн тамирын багш нарт орох юм. Үүний үр дүнд Grassroots хөлбөмбөг Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч, хөлбөмбөгийн үндэс суурь баттай тавигдах эхлэл болон хөгжих юм байна.