Аваргын төлөөх өрсөлдөөн эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-04 14:26:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын волейболын холбоо /МВХ/-ноос лигийн тэмцээнийг анх 1995 онд зохион байгуулсан түүхтэй бөгөөд эмэгтэйчүүдийн лигийг 1997 оноос эхлүүлж, 2011 он хүртэл 17 удаа лигийг зохион байгуулсан.


Харин 8 жил завсарласан лигийн тэмцээнийг 2019 оноос сэргээсэн бөгөөд энэ жил лигт эрэгтэй 7, эмэгтэй 8 баг өрсөлдөж байна. Эмэгтэйчүүдийн багаас “Уурхайчин” багт ОХУ-ын нэг тоглогч ирсэн бол эрэгтэй бүх багт гадаадын тоглогчид ирж тоглож байгаа юм. Лигт багууд гурван тойрог өрсөлдөж, нийт 108 тоглолтын дараа медалийн төлөө өрсөлдөх багууд тодроод байна.


Медалийн эздийг цуврал тоглолтоос тодруулах бөгөөд түрүүлж гурав хожсон нь ялна. Шигшээ тоглолт өнөөдөр буюу 12 дугаар сарын 4-нд эхэлж, 8-ныг хүртэл Спортын төв ордны А зааланд явагдана.


Аваргын төлөө эрэгтэй багуудаас “Хасу Мегастарс”-“Ховд Алтайн Барс-Хилчин”, эмэгтэй багуудаас “Хобби Эйс”-“Энагурэ” шалгаран үлдсэн бол хүрлийн төлөө эмэгтэйд “Дархан Сеть”-“Тэнүүн Огоо”, эрэгтэйд “Эрчим”-“Хосбар RKH” өрсөлдөх юм.

 

Холбоотой мэдээ