Хамтын хөдөлмөр эхлэхэд сайн

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2019-12-07 07:36:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны арванхоёрдугаар сарын 07. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 11. Санчир гараг. Дэлгэрүүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй шар бар өдөр.

 

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Төмөр

 

Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн.

 

Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Их цасан буух улирал 19 цаг 24 минутад эхэлнэ. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Холбоотой мэдээ