Өнөөдөр 6-8 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-12-08 07:18:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өдөртөө үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 6-8 хэм хүйтэн байна.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

 

2019 оны 12 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

 

2019 оны 12 дугаар сарын 09-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

9-нд нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9,10-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10,11-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 12-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна.

Холбоотой мэдээ