НӨАТ-ын сугалаагаар супер азтан тодорсонгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-16 09:42:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны 11 дүгээр сарын тохирол журмын дагуу өнгөрсөн ням гарагт явагдлаа.

Энэ удаагийн тохиролд энэ оны 11 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 30-нд худалдаа хийсэн, 12 дугаар сарын 14-ний 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 26.307.511 баримт  хамрагдсанаас: 

  • 10 сая төгрөгийн 1
  • 5 сая төгрөгийн 20
  • 1 сая төгрөгийн 228
  • 100 мянган төгрөгийн 2380
  • 30 мянган төгрөгийн 23602 баримт тохиролд таарч, нийт 26,231 иргэн азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 50933630. 

Энэ удаа 50 сая төгрөгийн шагналтай байсан ч супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 46137255 байв. 

Холбоотой мэдээ