“Facebook”-н олон сая хэрэглэгчийн мэдээллийг хулгайлсан тухай мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-20 10:15:23

МОСКВА. /TASS/. Интернетээр дамжуулан “Facebook” нийгмийн сүлжээний 267 сая гаруй хэрэглэгчийн хувийн мэдээлэлд чөлөөтэй нэвтрэх боломжтой байсан хэмээн Их Британийн “Comparitech” судалгаа шинжилгээний компани мэдэгджээ.


Хэрэглэгчийн нэр, утасны дугаар болон бусад мэдээллийг интернетийн аливаа хэрэглэгч нууц дугаар, бүртгэл хийхгүйгээр авах боломжтой байсан хэмээн тус компанийн мэдээлэлд дурджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар,  гэмт этгээдүүд хэрэглэгчийн авахыг хүсээгүй мэдээлэл, сурталчилгааг тараах, фишинг халдлага буюу хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үг бусад хувийн мэдээллийг авах зорилгоор мэдээллийн сан үүсгэсэн байж болзошгүй аж. Эдгээр мэдээллийн дийлэнх нь АНУ-ын хэрэглэгчдэд хамааралтай байжээ.  


Comparitech” компанийн аюулгүй байдлын салбарын шинжээч Боб Дьяченкотой хамтран хийсэн судалгаагаар Вьетнамын хакерууд энэхүү олон сая хэрэглэгчийн мэдээллийн санг үүсгэсэн байна. Мэдээллийн сан 12 дугаар сарын 4-нд интернетэд тавигдсан бөгөөд Дьяченко 12 дугаар сарын 14-нд энэ тухай олж мэдсэн хэдий ч удалгүй тус санд нэвтрэх боломжгүй болсон байна. 

Холбоотой мэдээ