Эрүүл мэндийн төвүүд илүү цагаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-12-18 17:12:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж байна.


Өрхийн эрүүл мэндийн төвүүд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл:

Ажлын өдөр 17:30-19:00 цагт

Амралтын бүтэн сайн өдөр 10:00-16:00 цагт ажиллана.

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинет”:

Ажлын өдөр 16:00-22:00 цагт

Амралтын хагас сайн өдөр 10:00-16:00 цагт ажиллаж байна.

Холбоотой мэдээ