Хэнтий аймаг руу чиглэсэн хөдөлгөөн огцом өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-12-26 09:50:35

Хэнтий /МОНЦАМЭ/ Сүүлийн арван жилийн хүн амын шилжих хөдөлгөөнийг харахад 2016 оноос Хэнтий аймаг руу чиглэсэн хөдөлгөөн огцом өссөн дүр зураг ажиглагджээ.

Өнгөрөгч 2013-2015 онд Хэнтий аймгаас нийслэл, бусад аймаг руу шилжин явах иргэдийн тоо их байсан аж. Энэ талаар Хэнтий аймгийн Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаанд дурджээ. Мөн тус тайланд дурдсанаар Хэнтий аймаг бусад аймагтай харьцуулахад илүү хурдацтай урагшилж хүн амын тоо тасралтгүй өсч байна. Ажиллагсдын тоо сүүлийн гурван жил тасралтгүй өсөж ДНБ анх удаа 400 тэрбум төгрөгт хүрчээ.

Аялал жуулчлал, бүтээн байгуулалтын салбар хурдацтай хөгжиж байгаатай холбогдуулан Хэнтий аймгийн хөдөлмөрийн зах зээлд 2020 онд 975 ажиллах хүчний эрэлт бий болно. Үүний 80.0 орчим хувь нь байнгын ажлын байр, 23.5 хувь нь шинэ ажлын байр байх төлөвтэй байна. Мөн Хэнтий аймагт баригдаж буй түүхэн цогцолборууд, дулааны станц, цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор 200 гаруй ажлын байр шинээр нэмэгдэх судалгаа гарчээ. 

Холбоотой мэдээ