Хурд хэмжиж жолооч нарт анхааруулга санамж өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-12-30 11:09:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн алба хаагчид "Шинэ жил" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Мөрөн-Булган, Мөрөн-Хатгал чиглэлийн замд хурд хэмжигч багажаар хурд хэмжиж жолооч зорчигч нарт анхааруулга санамж өгч ажиллаж байна.

Сүүлийн үед цас орсны улмаас халтиргаа гулгаа үүсч байгаа тул жолооч нарыг хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байв. Мөн шинэ жилийн баяр ёслолын үеэр гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэхийн тулд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, дуудлагын жолооч дуудах зэргийг анхааруулж байлаа.

 

Холбоотой мэдээ