Өнөө маргаашдаа салхины хүч ширүүсч, сэрүүсэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-20 13:16:36

Өнөөдөр буюу 20-ны өдөр төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-ний өдөр зарим газраар 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурч, ихэнх нутгаар сэрүүсэхийг аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээлж, урьдчилан сэргийлэх анхааруулж байна.

Энэхүү анхааруулгатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн ОБГ-аас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

-Орон нутгийн мэргэжлийн байгууллагаас цаг агаарын мэдээллийг нарийвчлан тодруулах,

-Хүчтэй цасан шуурганы үеэр бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах.

-Хүчтэй цасан шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах зэрэг хүндэрлүүд үүсдэг тул хот хоорондын болон орон нутгийн замд гарахгүй байх.

-Аян замд гаргахаас зайлсхийх, зайлшгүй гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, хоол хүнс, шаардлагатай эм тариа, бензин шатахууны нөөцтэй явахыг анхаарууллаа. Цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 7036101, 96360105, 7036105, Мандал-70367101, Сайхан-70368101, Баянгол-70369101, дугаарын утсанд мэдэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ