Ардын багш Д.Сэрээтэрийн нэрэмжит тэмцээн Төв аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-22 14:43:27

Ардын багш, гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, улсын харцага Д.Сэрээтэрийн нэрэмжит 74 кг жингийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуунмод хотын Спорт цогцолборт болно.

Төв аймгийн Лүн сумаас төрсөн алдартнуудаа сурталчилж, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд мандуулсан ахмад тамирчдаа алдаршуулах, шилдэг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Тус тэмцээнд зөвхөн 74 кг-ын жингийн бөхчүүд оролцоно. Жингийн хувьд хоёр килограммын зөрүүтэй байж болно. Тус тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бөхчүүдийг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд