Японы шинэ эзэн хаан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-02 11:46:11

ТОКИО. /TASS/. Шинэ он улс орон, дэлхий дахины хувьд байгалийн гамшиггүйгээр өнгөрөөсэй хэмээн залбирч байгаагаа Японы шинэ Эзэн хаан Нарухито ард түмэндээ хандан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ мэдэгдсэн байна.


“Энэ жил ямар ч байгалийн гамшиг бүү тохиогоосой хэмээн би хүсэж байна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.


Энэхүү мэндчилгээ нь 2017 оноос хойшх Эзэн хааны шинэ жилийн анхны мэндчилгээ болсон байна. Тухайн үед Японы эзэн хаан Акихито хаан ширээнээс татгалзах үйл явцыг эхлүүлж байсан учир шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх уламжлалыг түр хугацаанд зогсоогоод байсан аж.


Өнгөрсөн онд Япон улс хэд хэдэн удаа байгалийн гамшигт өртсөн юм. Тодруулбал, өнгөрсөн оны намар тус улсад “Факсай”, “Хагибис” зэрэг хэд хэдэн хүчтэй хар салхи дэгдсэний улмаас 90 гаруй хүн амиа алдсан юм. Түүнчлэн усанд автах, хөрсний гулгалт, нуранги үүсэхэд хүргэсэн байгалийн гамшигт үзэгдлүүд нь Японы орон сууц, хөдөө аж ахуйн дэд бүтцэд ноцтой хохирол учруулжээ. 

Холбоотой мэдээ