Автозамуудын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-04-20 15:41:29

Чингэлтэй дүүргийн удирдлагууд тус дүүрэгт өрнөж байгаа автозамуудын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Ж.Эрдэнэбат нар дүүргийн замын ажилтай танилцаж, Автозамын бүтээн байгуулалтын талаар Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од товч мэдээлэл өгөв.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын эцэс, “ХААН” банктай уулзвараас баруун тийш 650 метр үргэлжлэх автозамын суурин ажлууд хийгдэж, хашлагууд бүрэн тавигдаж, байгалийн чулуун хучилтыг хийж байгаа юм. Дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Далан давхараас 10 дугаар хороо, Далан давхар-Дэнжийн 1000-ын нарийн замыг холбосон 600м авто замын ажлын асфальтан хучилтын сүүлийн үеийг хийж дуусах шатандаа оржээ. Эдгээр байгалийн чулуун болон бетонон хучилттай авто замуудыг дүүргийн хөрөнгө оруулалтаар  “Чингэлтэй дүүргийн Тохижилт, үйлчилгээ” ХХК-ийнхан хийж, гүйцэтгэж  байгаа юм байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ