Монголын соёлын төвийг Туркт байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-04 13:17:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Турк улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байна. 

Ялангуяа хоёр талын аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа эрчимжиж буйг хоёр орны Байгаль орчин, аялал жуулчлалын яам үзэж байна. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Турк улсад Монгол Улсыг сурталчлах соёлын төв, Монгол Улсад Турк улсыг сурталчлах соёлын хүрээлэнг тус тус байгуулахаар болоод байна. 

Түүнчлэн хоёр орны аялал жуулчлалын салбар шинэ шатанд гараад байгаагийн нэг нь “Туркиш эйрлайнс” компани энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улс руу шууд нислэг хийх болсон явдал юм. Энэ бүх хүрээнд БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсой гуравдугаар сард Монгол Улсад айлчлахаар болоод байна. 


Холбоотой мэдээ