АНУ-д адил хариу барьсан хэмээн Ж.Зариф мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-08 12:34:36

МОСКВА. /TASS/. Ираны үйлдэл нь генерал Касем Сулейманийн амийг хөнөөсний хариуд авч буй хариу арга хэмжээ юм хэмээн Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф мэдэгджээ.  


“Манай иргэд, өндөр албан тушаалтнуудад халдлага үйлдсэн баазад цохилт өгч, НҮБ-ын 51 дүгээр зүйл заалтын хүрээнд Иран ижил хариу барьсан” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Иран дайн дэгдээхийг эрмэлзэхгүй байгаа хэдий ч аливаа түрэмгийллийн эсрэг өөрийгөө хамгаалах болно гэдгийг Ж.Зариф онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ