Сургуулийн багш, ажилчдаа чадавхжуулж байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-01-09 16:35:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч, Сайнцагаан сумын Засаг даргын захирамжаар төвийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 25-наас 14 хоногийн хугацаагаар түр зогсоосон энэ хугацаанд Эрдмийн далай цогцолбор сургууль багш, ажилчдаа хөгжүүлж байна.

Нэгдүгээр сарын 8-10-нд Бодит чадвар академийн тэргүүн, Монгол Улсын гавьяат багш Ө.Цэндсүрэнг урьж, "Гайхамшигт багш" гурван өдрийн сургалт зохион байгуулж, сургуулийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш нар нийт 69 хүн  хамрагдлаа.

Мөн 2019 оны ажлын үр дүнгээ хэлэлцэж, 2020 ондоо хийх ажлаа төлөвлөн баталсан байна.

Түүнээс гадна дотоод нөөц боломжоо ашиглан "Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье" "Багшийн ёс зүй ба эерэг аргаар хүмүүжүүлэх арга зүй", " Блюпринт боловсруулах арга" сэдэвт сургалтуудыг нийгмийн ажилтан сургалтын менежерүүд явуулсан бол сургуулийн ҮЭХ-ноос “Говийн хөгжил-Наран” ТББ-тай хамтран үйлчилгээний ажилчиддаа “Харилцааны ур чадвар” сургалт хийж, идэвхжүүлэх уралдаан тэмцээн зохион байгууллаа. 

Холбоотой мэдээ