Сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэр гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-09 16:30:27

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссын хуралдаж, ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгах шийдвэр гаргалаа.

Амралтыг нэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгаж байгаа бөгөөд мөн хугацаанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг ч түр хугацаагаар зогсоож байгаа аж.

Энэ хугацаанд сургууль, цэцэрлэгийн орчинд давтлага, секц, дугуйлан хичээллүүлэхгүй, РС тоглоомын газруудыг ажиллуулахгүй байхаар тогтов.

Холбоотой мэдээ