Венесуэлд инфляцийн түвшин 7000 хувь давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-14 11:52:52

КАРАКАС. /TASS/. Өнгөрсөн онд Венесуэлд үнийн өсөлт 7374,4 хувьд хүрчээ хэмээн Үндэсний ассамблейн санхүүгийн асуудал эрхэлсэн хорооны мэдэгдэлд дурджээ.


“Үндэсний ассамблейн санхүү хариуцсан байнгын хорооны нийтэлсэн хэрэглээний үнийн индексээс харвал 12 дугаар сарын инфляци 33.1, жилийн дүнгээр үнийн өсөлт 7374.4 хувьд хүрсэн байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Өнгөрсөн онд үнийн өсөлтийн хамгийн өндөр түвшин 1 дүгээр сард 191.6 хувьд хүрч бүртгэгдсэн бол хамгийн доод түвшин 3 дугаар сард 18.1 хувьд хүрч бүртгэгджээ.


Венесуэл улс сүүлийн жилүүдэд гипер инфляци, үндэсний валютын ханш уналт, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. НҮБ-ын мэдэгдсэнээр, тус улсыг 4.5 сая орчим хүн орхин явжээ. 

Холбоотой мэдээ