Баруун бүсийн усч аврагч нар сургалтад хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-01-16 10:30:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баруун бүсийн Онцгой байдлын газар, хэлтсүүдийн Эрэн хайх, аврах ангийн усч аврагчдын сургалт дадлагыг Ховд аймгийн Онцгой байдлын газрын харьяа “Усан спорт сургалтын төв”-д зохион байгуулж байна.


Мэргэжлийн усч аврагчдыг бэлтгэх, дадлагажуулах, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн хөгжлийг дэмжих, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй тус сургалт дадлага нь батлагдсан хөтөлбөрийн дагуу жагсаалын үзлэг, бэлтгэл, танхимын хичээлээр эхэлжээ.


Сургалтад баруун бүсийн Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудын Онцгой байдлын газрын 35 усч аврагч хамрагдаж байна. Сургалт, дадлага нэгдүгээр сарын 21 хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ