Эрдэнэ суманд малчдын зөвлөгөөн болж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-01-16 14:46:10

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас малчдын нэгдсэн сургалт өдөрлөгийг нэгдүгээр сарын 14-нөөс 16-нд зохион байгуулж байна.

Өдөрлөгөөр малчдын дунд гар бөмбөгийн тэмцээн, хурдан тэмээ, торомны уралдаан зохион байгуулсан бол “Иргэн бүр санаачлагч-Өрх бүр үйлдвэрлэгч” гар урлал, цагаан идээний үзэсгэлэн худалдаа, сайхан тэмээтэй, сайхан хос, шилмэл буур шалгаруулсан.

Харин өнөөдөр сумын эрүүл мэндийн төв, хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв_ УБТЗ-ын Замын дөрөвдүгээр анги, сайн дурын нийгмийн даатгал ,тэтгэвэр тэтгэмж, малчдын  хөдөлмөр эрхлэлтийн талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийж малчдын сонирхсон асуултад хариулав.

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч Ч.Энхмэнд, аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Баярмандах нар оролцсон

Мөн төрөөс  малчдын талаар авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хувь хүний хөгжлийн талаар албаныхан мэдээлэл хийсэн.

Үүний дараа сумын мянгат малчин, алдарт уяач, сумын малчин өрхүүдийг шалгаруулж шагнал гардууллаа. Зөвлөгөөн үргэлжилж байна.

Холбоотой мэдээ