Нэрлэсэн жилийн хүрээнд байгууллага бүр хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-01-16 20:46:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг өнгөрсөн онд “Өрх гэр бүлийн хөгжил хүүхэд хамгааллыг дэмжих жил” болгон зарлаж нэрлэсэн жилийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ танилцуулж, үр бүтээлтэй ажилласан сум, байгууллагыг шагнаж урамшуулав.  

“Өрх гэр бүлийн хөгжил хүүхэд хамгааллыг дэмжих жил”-ийн хүрээнд 24 суманд 1838 үйл ажиллагаанд 2800 өрх, 56128 насанд хүрэгч, 64764 хүүхэд хамрагдаж нэрлэсэн жилийн ажлын хүрээнд бүхий л байгууллага хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлжээ. Мөрөн сумын сургууль, цэцэрлэгийн орчмын бүсэд замын тэмдэг тэмдэглэгээ, камержуулах бэлтгэл ажлыг ханган 2 сургуульд сэтгэл зүйчийг ажиллуулж, сургууль түшиглэсэн нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг 75 өрх, 182 хүүхдэд үзүүлсэн байна.

Мөн тус аймгийн 24 сумын 126 хамтарсан багт 273 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж өнгөрсөн онд 383 урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж 18294 өрх, 30152 насанд хүрэгч, 46342 хүүхдийг хамруулж, 186 хувийн хэрэг нээн ажиллан 98 кейсийг бүрэн шийдвэрлэж 71 кейс шийдвэрлэх шатандаа байна. Гэр бүл, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог бэхжүүлэх, өрхөд чиглэсэн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн салбар дундын оролцоо, хамтын ажиллагаа бүхий олон шинэлэг, бүтээлч ажлууд өрнөсөн жил байлаа гэдгийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр онцлоод нэрлэсэн жилийн тугийг энэ онд Зүтгэл - Итгэл - Санаачилга”-ыг дэмжих жилийн ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт гардуулан өглөө. 

Холбоотой мэдээ