"Хөх сувдын орон" мөсөн хотхоны уралдаан зарлав

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-01-17 12:17:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт жил бүр болдог мөсний баярыг зохион байгуулах комиссоос "Хөх сувдын орон" мөсөн хотхон урлах уралдааныг зарлав.


Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр гуравдугаар сарын 2-3-нд Хатгал тосгоны Хүй толгойд болно. Энэ жил мөсөн хотхоны талбайг томруулж иргэдийн үзэх, харах, зураг авахуулах мөсөн урланг нэмж, насны гурван ангиллаар мөсөн гулгуур хийхээр төлөвлөжээ. Хотхоны уралдааныг 2 дугаар сард багтаан шалгаруулах аж. 


Одоогоор, баяр болох газрын мөсний зузаан 90 см, Хүслийн хад орчимд 53 см байгааг мөсний баярыг зохион байгуулах комиссоос мэдээлж байна. Энэ жил мөсний баярт ирсэн иргэд, зочид, жуулчдын автомашинуудыг хуурай газарт байрлуулж Хүслийн хад руу очих иргэдийг тусгай тэмдэглэгээ бүхий маршрутаар зорчуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллахаар болжээ. 


Холбоотой мэдээ