Хяналтын тооллого явуулж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-01-18 20:13:04

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 9-15-ны хооронд явуулсан Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогоор тус аймгийн 2240 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон тоолсон байна.

Харин энэ сарын 17-19-ний өдрүүдэд тоологчид явж мэдээлэл цуглуулсан өрхүүдээс 224 өрхийг сонгон хяналтын тооллого хийж байна.

Аймгийн хэмжээнд нийт 22 мянган өрх, 82.6 мянган иргэний мэдээллийг бүртгэлийн аргаар 2019 оны туршид сум, багийн түр товчооны гишүүд цуглуулан авч Хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгэсэн байна. Үүнийгээ төрийн мэдээллийн сангуудаар баяжуулан шинэчилсэн бөгөөд энэ нь иргэн бүрийг бүртгэлийн аргаар Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогод хамруулж байгаа аж.

Аймгийн 2240 өрхөөс тооллогын мэдээллийг 96 тоологч, 26 шалгагч нар цуглуулж авсан байна.

 

Холбоотой мэдээ