2020 оны нээлтийн харваа тэмцээнд 104 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөв

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-01-20 16:12:47

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн баярыг тохиолдуулан “2020 оны нээлтийн харваа” аймгийн шагайн тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Хүн төрөлхтний соёлын өв болох шагайн харвааг хөдөө орон нутагт хөгжүүлэх, уламжлалт өв соёлыг залуу хойч үедээ өвлүүлэх, сонирхон хичээллэж буй харваачдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор эл тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд 13 багийн 104 харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдсөн байна. Ингээд багийн харваа төрөлд Б.Энхболд ахлагчтай Сэлэнгэ Төмөр зам баг тэргүүлж, С.Алтансүх ахлагчтай Сэлэнгэ залуучууд баг, Г.Энхжаргал ахлагчтай Спорт сургуулийн багууд удаалжээ. Тэмцээний цуваа харваанд Э.Баатархүү түрүүлж, В.Лхагвацэрэн, Ц.Сэрээнэн нар тус тус удаалжээ.

 

Холбоотой мэдээ