Орхон аймагт 125 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-01-21 20:44:25
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт 125 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орлоо. XXIII цэцэрлэгийн дэргэдэх өргөтгөлийн барилгыг улсын төсвийн нэг тэрбум төгрөгөөр орон нутгийн “Шинжу” компани дөрвөн сарын хугацаанд барьж ийнхүү 125 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болов.

Яргуйт баг нь 739.9 га талбайтай, гэр хорооллын баруун захад оршдог. Урд талаараа Булган аймгийн Орхон сум, баруун талаараа Бугат сумтай хиллэдэг. Тус багт цэцэрлэгийн насны 700 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд шинээр байгуулж байгаа өргөтгөлд 125 буюу 23 дугаар цэцэрлэгт нийт 300 хүүхэд хамрагдах боломжтой боллоо.

2019-2020 оны хичээлийн жилд  Орхон аймагт сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамрагдалт 93.7 хувьтай байгаа бол дээрх  цэцэрлэг  ашиглалтад орсноор 96 хувьд хүрч байна. Уг  цэцэрлэг нь төвийн дулаанд холбогдсоноороо онцлог юм.  

Холбоотой мэдээ