Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-01-21 07:00:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 21. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 27. Ангараг гараг. Эрхтэний тэнгэрт одтой, хоёр хар мэнгэтэй харагчин гахай өдөр.

 

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Хий

 

Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.

 

Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Холбоотой мэдээ