Хүүхдүүд мөрөөдлийн зуслангаа зургаар илэрхийлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-01-22 20:00:26

Завхан /МОНЦАМЭ/. Завханы "Даян-Очир" хүүхдийн зуслангийн захиргаанаас Завхан аймгийн нийт ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд "Миний нутаг" сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж шилдгүүдэд зусланд амрах эрхийн бичиг өгчээ.

Уралдаанд нийт 200 гаруй хүүхдээс бүтээл иржээ. Хүүхдүүд өөрсдийнхөө амьдарч буй нутгийн байгалийн үзэсгэлэн, хүмүүсийн аж амьдралыг дүрслэхээс гадна Даян-Очир зуслангийн байгалийн сайхныг уран бүтээлдээ илүү тусгажээ.

Мөн зусланд гэр бүл, найз нөхдөөрөө амрах үеэр тохиолдсон явдлуудыг дүрслэхээс гадна, зуслангийн хөтөлбөрт үйл ажиллагаа ялангуяа үдийн хоол, өглөөний цайнд орж буйг сонирхолтой хэлбэрээр зурагт дүрсэлсэн байна. Мөн мөрөөдлийн зуслангаа зургаараа илэрхийлсэн байгаа нь манай зуслангийн захиргаа ирэх зун хүүхдүүдийн хүсэл сонирхолд нийцүүлсэн олон хөтөлбөрт ажлыг зохион явуулахад санал нэмэрлэсэн бүтээлүүд болжээ.

Энэ удаагийн зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг 20 бүтээлийг шалгаруулж урамшууллаа. Эдгээр хүүхдүүд ирэх зун 100 хувь үнэ төлбөргүйгээр амрах эрхтэй болсон хэмээн Даян-Очир зуслангийн захиргаанаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ