Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Gucci” компанийн захирал Марко Биззаритай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-23 06:25:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын Холбооны Улсын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн хувцас, загварын тэргүүлэх “Gucci” компанийн захирал Марко Биззаритай уулзлаа.


Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Дархан хотод хэрэгжүүлж буй арьс, шир боловсруулах үйлдвэрийн төслийг танилцуулж, “Gucci” брендийн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ Монголын боловсруулсан арьсыг ашиглах боломжтой эсэх асуудлаар ярилцсан юм. Ноён Марко Биззари Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, Монгол Улс руу өөрийн багийг илгээж, арьс шир боловсруулах үйлдвэрийн төсөлтэй танилцан судалгааны ажил эхлүүлэхээ илэрхийлэв.

Холбоотой мэдээ