БНАСАУ Гадаад хэргийн сайдыг шинээр томилсноо мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-01-24 07:18:22

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдаар хоёр Солонгосын асуудал хариуцсан төлөөлөгч Ри Сон Воныг томилсон талаар тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд пүрэв гарагт албан ёсоор мэдэгдсэн байна.


БНАСАУ-ын засаг захиргаа Ри Сон Воны томилгооны талаар анх удаа мэдээлж буй нь энэ юм. Цагаан сарын баярыг угтан БНАСАУ-ын Гадаад хэргийн яам Пёньян хот дахь Элчин сайдуудад зориулан хүлээн авалт зохион байгуулсан бөгөөд үүнд Ри Сон Вон Гадаад хэргийн сайдын хувиар оролцжээ.


Пёньяны засаг захиргаа Гадаад хэргийн сайдыг шинээр томилсон талаарх мэдэгдлийг нийслэл хот дахь Элчин сайдын яамдад өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хүргүүлээд байсан боловч энэ талаар олон нийтэд албан ёсоор мэдээлээгүй байсан юм.


БНАСАУ-БНСУ-ын харилцааны асуудлыг хариуцсан гол төлөөлөгч Ри Сон Воныг уг албан тушаалд томилсон нь тус улс АНУ болон БНСУ-ыг чиглэсэн бодлогоо эрчимжүүлэх зорилготой байж магадгүй хэмээн үзэж байна.

Холбоотой мэдээ