Б.Шоовдор Иван Ярыгины нэрэмжит тэмцээний хошой аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-25 12:57:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иван Ярыгины нэрэмжит “Гран при” XXXI тэмцээний 3 дахь өдөр /2020.01.25/ эмэгтэйчүүдийн 59 кг-д “Будапешт-2018” болон “Нур Султан-2019” ДАШТ-ний хүрэл, Ази тивийн АШТ-ний мөнгө, хүрэл медальт, ОУХМ Баатаржавын Шоовдор энэ удаагийн тэмцээнээс багийнхаа 2 дахь алтан медалийг хүртэв.


Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд Беларусийн бөх А.Гучок, ¼ шигшээд ОХУ-ын В.Дондупова, хагас шигшээд Казахстаны М.Бакбергеноваг тус тус ялсан байна. Аваргын алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Х.Муртузалиеваг ялснаар Иван Ярыгины нэрэмжит “Гран при” тэмцээний хошой аварга боллоо.


Тэрбээр өмнө нь 2015 онд энэ тэмцээний аварга болж байсан бөгөөд Монголын бөхчүүдээс П.Орхон 2016, 2017, 2018 онд энэ тэмцээнд аваргалсан бол Дэлхийн хошой аварга С.Батцэцэг 2015, 2019 онуудад түрүүлсэн байна.

Холбоотой мэдээ