НДШ-ийн орлогын төлөвлөгөөг 25.1 хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-01-30 19:48:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн НДХ-ийн мэдээлснээр өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 11224 хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгүүлсний 22.1 хувийг аж ахуйн нэгж байгууллага, 37.9 хувийг төсөвт байгууллага, 40 хувийг сайн дураар шимтгэл төлөгч эзэлж байна.

2019 онд нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 11896,1 сая төгрөг болж, төлөвлөгөөгөө 25.1 хувиар давуулан биелүүлжээ.

НДС-аас 29424,8 сая төгрөгийн тэтгэвэр олгосны 83.6 хувийг өндөр настны, 10.5 хувийг ХБИ, 2.7 хувийг тэжээгчээ алдсаны, 3.3 хувийг цэргийн тэтгэвэр эзэлдэг байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авагчид 34, ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авагч 238 хүн байна.

Тус аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны, ажил хөдөлмөр эрхэлдэггүй 13500 иргэн байгаагаас 4490 буюу 33 хувь нь сайн дурын даатгалд хамрагджээ. Хэдийгээр өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад сайн дурын даатгуулагчийн тоо өссөн дүнтэй байгаа ч хөдөлмөрийн насны ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэдийн тоотой харьцуулахад 50 хувьд ч хүрэхгүй байна.

НДХ-ийн дарга Г.Батжаргалын танилцуулснаар сайн дурын даатгалд иргэдийг хамруулахын тулд НДХ-ээс сургалт сурталчилгаа хийж, даатгуулахын ач холбогдлыг ойлгуулж ажиллаж байгаа ч хүчлэх ямар ч боломж байдаггүй, сайн дурын даатгал учраас энэ тоо төдийлөн нэмэгдэхгүй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ