Дулаан хангамжийн өнөөгийн бодит нөхцөл байдлыг судлах үүрэг өгөв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-02-03 16:38:40

Архангай /МОНЦАМЭ/. Дулааны станц барихтай холбоотой мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг өнөөдөр Засаг даргын өрөөнд хуралдлаа. Хурлаар ажлын хэсгийн хийсэн ажилтай танилцаж, нэмж тодорхой чиглэлээр үүрэг өглөө.

Үүнд, аймгийн МХГ-аас холбогдох мэргэжилтнийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмж оруулах, дулаан хангамжийн өнөөгийн яг бодит нөхцөл байдлыг судалж, үнэлэлт, дүгнэл гаргах талаар чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, уурын зуухуудад ажиллаж буй ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны орчин нөхцөл ямар хэмжээнд байгаа, агаарын бохирдлын жилээс жилд нэмэгдэж буй эсэх бодит судалгааг гаргах гэх зэрэг хэд хэдэн ажлууд багтаж байгаа юм.


Холбоотой мэдээ