ОБГ-т автомашин, гүний шумбалтын иж бүрэн хувцас олгов

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-02-05 11:01:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газарт шуурхай албаны Ланд круйзер-200 загварын автомашин, гүний шумбалтын иж бүрэн хувцас олгов.


Аймгийн Онцгой байдлын газарт орон нутгийн хөрөнгө оруулалтаар авсан техник, тоног төхөөрөмжийг Засаг дарга В.Рэнцэндорж, ЗДТГ-ын дарга  Д.Баттайван нар өнөөдөр хүлээлгэн өгсөн юм.

Шуурхай албаны автомашин, гүний шумбалтын иж бүрэн хувцас хэрэгсэлтэй  болсноор гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах, усчин-аврагчийн усны гүнд ажиллах боломж бүрдэж байна.


Холбоотой мэдээ