Сурагч А.Хүдэрчулуун Ном хөтөлбөрийн илтгэлийн уралдаанд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 09:18:04

“Зөв Монгол хүүхэд хөтөлбөр- Хүүхэд бүрийн хөгжилд” сэдэвтэй эссэ бичлэгт Өмнөговь аймгийн нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Хүдэрчулуун шалгарсан байна.

Ном хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд 12 илтгэлийг МУБИС дээр тавих юм. Энэ арга хэмжээнд сурагч А.Хүдэрчулуун өөрийн багийн сурагч н.Билэгжаргал, П.Энх-Эрдэнэ нарын хамтаар оролцох ажээ. “Тэрээр  ном хөтөлбөрийн хүрээнд 500 гаруй ном уншсан, өөрийгөө хөгжүүлэхэд их анхаарч ажилладаг хүүхэд. Хамгийн сүүлд “Залуусын хөгжлийг дэмжих” хөтөлбөрт өөрийн авъяас чадвараар шалгаран хамрагдаж  сургалтанд яваад ирсэн” гэж сурагч А.Хүдэрчулууны талаар аймгийн Боловсрол соёлын газраас мэдээлсэн юм.

Номыг уншсанаар өөрийгөө хөгжүүлэхэд хэрхэн нөлөөлсөн талаараа эссэ бичиж ийнхүү шалгарсан ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ