Нийтийн тээврийн автобус чиглэлийн дагуу зорчиж байгаа эсэхийг хянаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-02-06 13:44:52
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс нийтийн тээврийн үйлчилгээнд GPS системээр хяналт тавин ажиллаж буй  талаар  товч мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн үйлчилгээнд 36 автобус зорчсоноос 28 нь батлагдсан чиглэлийн дагуу явж, өглөөний ид ачааллын үеэр 26 автобус үйлчилгээнд гарчээ. Автобус бүрт GPS систем суурилуулан цагийн хуваарь болон чиглэлийн дагуу явж байгаа эсэхэд хяналт тавихгүй бол иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авах 703353511 дугаарт иргэдээс байнга гомдол мэдүүлж байгаа юм. Иймээс Мэдээлэл, шуурхай удирдлагын төв долоо хоног бүр олон нийтэд мэдээлэл хүргэж байхаар болжээ.

Батлагдсан чиглэл болон цагийн хуваарийн дагуу зорчихгүй байгаа жолоочийг тухайн албан байгууллагад нь мэдэгдэж хэрэв удаа дараа зөрчил гаргавал орон нутгаас олгодог санхүүжилтийг бууруулах эсвэл гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн мэдээллээр, зөрчил гаргасан автобусны 20 хувь нь “Тод -Од транс”, 80 хувийг “ББ-ОД” ХХК гаргажээ. 

Холбоотой мэдээ