Г.Ганцоож ангилалдаа тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-25 10:35:17

Грек улсын Халкидики хотноо болж байгаа сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээний 2300 хүртэлх ангилалд монголын шатарчин тэргүүлж эхэллээ.

Тус ангилалд "Мончесс" клубын шатарчин Г.Ганцоож 5 дахь өрөгтөө Казахстаны шатарчин Зюбан Бигабиловыг хожиж 4.5 оноотой ганцаараа тэмцээнийг хошуучилж байна. Тус тэмцээний 5 өргийн дараахь байдлаар манай улсын шатарчдаас 2300 хүртэлх ангилалд Г.Ганцоож 4.5, Ц.Батсайхан 3.5, М.Баасанжав 2.5 оноотой байгаа бол 2000 хүртэлх ангилалд Э.Хулан 4.0, Х.Итгэлт 3.5 оноотой, 1700 хүртэлх ангилалд Т.Баян-Очир 3.0, Н.Цогзолмаа 2.5, Н.Энхнасан 2.0 оноотойгоор тус тус тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ