Паралимпын анхны албан ёсны музей Японд нээгдэнэ

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2020-02-10 14:04:34

ТОКИО. /NHK/. Олон улсын паралимпын хорооны анхны музейг Японы нийслэл Токио хотноо нээхээр болжээ.


Уг музейд тэмцээн нь 1948 оноос эхэлсэн паралимпын хөдөлгөөний түүхийг өгүүлэх үзмэрүүдийг дэлгэнэ. Паралимпын анхны тэмцээнийг Их Британийн нэгэн эмнэлэгт шархадсан цэргүүдийн нөхөн сэргээх эмчилгээнд зориулж явуулж байжээ. Түүнчлэн Паралимпын наадмын медаль, бамбар, далбаануудыг, мөн домогт тамирчдын тухай үзмэрүүдийг үзэж болно.


Музей Токио хотын Нихонбаши дүүргийн худалдааны “COREDO Muromachi Terrace” цогцолборт байрлана гэж NHK телевизээр мэдээлжээ.


Холбоотой мэдээ