Шинэ технологийн төсөлд 30 сая төгрөгийн дэмжлэг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-02-11 11:00:56
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Үндэсний хөгжлийн газар болон Германы хамтын ажиллагааны GIZ ЭТИС хөтөлбөрөөс “Шинэ технологийг дэмжих хөтөлбөр”, “Ногоон технологийг дэмжих хөтөлбөр”-ийн уралдаан зарлалаа. Уралдааны ялагч нь 30 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах юм.

Үндэсний хөгжлийн газар болон GIZ ЭТИС хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжил, түншлэлийн зөвлөл” нь Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Дорнод, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Увс аймагт байгуулагдсан бөгөөд энэ удаа Орхон аймагт 30 хүртэлх сая төгрөгийн уралдаан зарласан нь энэ юм. Уралдаанд тавигдах шаардлагыг танилцуулъя.

Үүнд:

  • Санхүүгийн дэмжлэг хүлээн авах төслийн хэрэгжүүлэгч нь нийт төслийн зардлын 30%-аас доошгүй хэмжээг мөнгөн хөрөнгөөр /харилцах, хадгаламж, банкны дэмжлэгээр байршуулсан/ өөрөө санхүүжүүлэх боломжтойг нотлох. 

  • Нэг төсөлд олгох санхүүгийн дэмжлэгийн дээд хэмжээ 30.0 сая төгрөг хүртэл байна. 

  • Санхүүгийн дэмжлэгийг мөнгөн хөрөнгө хэлбэрээр бус харин төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай бараа, түүхий эд, тоног төхөөрөмж, зөвлөх үйлчилгээ гэх мэт зардлуудыг шууд бэлтгэх нийлүүлэгчид төлөх байдлаар олгоно. 

  • Сонгон шалгаруулалтад оролцогч нь “Тогтвортой хөгжил, түншлэлийн зөвлөл” байгуулсан аймгуудын аль нэгэнд тогтвор суурьшилтай үйл ажиллагаа эрхэлж байгаа /Нэг жилээс багагүй хугацаанд оршин сууж байгаа/ орон нутгийн бүртгэлтэй иргэн эсвэл аж ахуйн нэгж байх. /Төрийн өмчит болон төсвийн байгууллагаас төсөл хүлээн авахгүйг анхаарна уу./ 

  • Төслийг хавсралт загвар маягтын дагуу бичиж ирүүлнэ. 

  • Та өөрийн шинэ технологийн эсвэл ногоон технологийн төслөө 2020 оны 03-р сарын 06-ны өдрийн 14:00 цагаас өмнө дараах хаягт ирүүлнэ үү.

  • Электрон хувилбарыг newgreentechmongolia@gmail.com хаяг руу

  • Цаасан хувилбарыг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, НҮБ гудамж, 38-р байр 2-р давхарт  “Шинэ технологи, ногоон технологийг дэмжих хөтөлбөр”

Төслийн загвар маягт болон төсөл бэлтгэх зааврыг тус зарын холбоосоор орж татаж авна уу!   https://www.youtube.com/watch?v=cfJdI2aOwCg 

 

 

Холбоотой мэдээ