Аварга малчин, тариаланчдаа тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-02-12 18:17:43
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны гурав дахь хурлаар аймгийн “Аварга малчин”, “Аварга тариаланч”, “Алдарт уяач”-ийг тодрууллаа.  

Хулгана жилийн босгон дээр  “Аймгийн аварга малчин” өрхийн болзлыг 67 малчин, “Алдарт уяач” цолны болзлыг 18 уяач, “Аварга тариаланч өрх”-ийн болзлыг нэг өрх хангаж, ийнхүү ажил хөдөлмөрөө үнэлүүлээд байна.  

Хамгийн олон малтай Эрдэнэдалай, Сайнцагаан сумаас тус бүр долоо, бусад сумаас 3-5 малчин өрх “Аймгийн аварга малчин” өрхөөр тодорсон бол газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд амжилт гаргасан, өвлийн хүлэмж барьж, жилийн дөрвөн улиралд нарийн тогоо тарьж, ургуулж байгаа Дэлгэрцогт сумын иргэн Ч.Доржпүрэв “Аймгийн аварга тариаланч”-аар шалгарсан байна.

Аймгийн аварга малчныг малын тоо, чанар, ашиг шимийн үзүүлэлт, малчдын нийгэмд үзүүлж байгаа хувь нэмэр, бэлчээр ашиглалт, хөрсний ашиг шимийн хамгаалалт зэрэг шалгуурыг хангасан, “Сумын аварга малчин” болсноос хойш гурваас доошгүй жил болсон малчдыг ийнхүү "Аймгийн аварга малчин"-аар тодруулдаг ажээ.

Холбоотой мэдээ