Аймгийн төсвийн орлого 28.9 хувиар өссөн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-02-13 13:02:17
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Статистикийн хэлтсээс аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2020 оны нэгдүгээр сарын дүнг гаргасан байна.

Зарим сонирхолтой статистикийг танилцуулъя:

  • 2020 оны нэгдүгээр сард аймгийн төсвийн орлого 28.9 хувиар өссөн байна.
  • Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2.4 хувиар буурчээ.
  • Нийт бий болсон ажлын байр 41.7 хувиар өссөн байна.
  • Нийгмийн даатгалын сангийн орлого өссөн бол гэмт хэрэгт холбогдогч буурчээ.
  • Эрүүл мэндийн байгууллага давхардсан тоогоор 64.9 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
  • Үүнээс 30.4 хувь нь урьдчилсан сэргийлэх үзлэг байсан нь өмнөх оныхоос 1 хувиар буурсан үзүүлэлт байв.
  • Харин халдварт өвчнөөр өвчилсөн 98 тохиолдол гарсан нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар өссөн үзүүлэлт байжээ.
  • Цагдаагийн газрын мэдээгээр 70 хэрэгт 10 холбогдон шалгагдаж, хэргийн илрүүлэлт 12.2 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлт юм байна.
  • Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад тээврийн хэрэгслийн зөрчил 80 хувиар, хулгайн хэрэг 10 хувиар буурчээ.

 

Холбоотой мэдээ