Сэлэнгэ аймагт шуурхай удирдлагын төв байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 16:12:32

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат энэ сарын 22-ны өдөр Дэлхийн ЭМБ-ын суурин төлөөлөгч ноён Су Нюунт У, ДЭМБ-ын Халдварын тандалт судалгааны асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ЭМСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Оюунчимэг нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Сэлэнгэ аймаг бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үүргийг хүлээсэн аймаг. Иймээс гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийг түшиглэн Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, хариу арга хэмжээ, шуурхай удирдлагын төвийг байгуулж байгаа юм. Сэлэнгэ аймгийг сонгож байгаагийн онцлог нь дэд бүтэц болоод хүнсний аюулгүй байдлын гол бүс нутаг учраас цаашид жишиг болохуйц үйл ажиллагаа явуулах байх хэмээн үзсэн байна. Энэхүү асуудлаар ДЭМБ-ын суурин төлөөлөгч ноён Су Нюунт У, аймгийн Засаг дарга С.Бүрэнбаттай санал солилцон дэмжлэг үзүүлж байгаад талархалаа илэрхийлсэн юм. Энэхүү төв байгуулагдаж буй үйл ажиллагаатай холбогдуулан Хүн, малын халдварт өвчний дэгдэлт, гамшиг, осол, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн салбар хоорондын харилцан ажиллагааны журмын төсөл хэлэлцүүлж, санал солилцох уулзалт аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд аймгийн ОБГ, МХГ, Зооноз, ЭМГ, ХХААГ зэрэг холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ