Сонгомол бөхийн -67 кг-ын жинд Норвегийн тамирчин алтан медалийн эзэн болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-13 14:35:06

МОСКВА. /TASS/. Сонгомол бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээний -67 кг жингийн төрөлд Норвегийн тамирчин Мортен Торесен ОХУ-ын тамирчин Назир Абдуллаевыг ялж, алтан медалийн эзэн болжээ.


Энэ төрөлд хүрэл медалийн төлөө Литва улсын тамирчин Криступас Слейва Беларусийн тамирчин Александр Левончиктай барилдаж, 4:2 онооны харьцаагаар ялсан бол Арменийн бөх Карен Асланян Унгарын тамирчин Кристиан Ванцаг илүүрхэж, 7:5 онооны харьцаагаар ялсан байна. 

Холбоотой мэдээ