Д.Трамп Ираны нутагт дахин цохилт өгөх төлөвлөгөөгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-22 12:52:26

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 22 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн байгууламжуудад өгсөн цохилтууд нь дипломат яриа хэлэлцээг сэргээхэд нөлөөлнө гэж найдаж байгаа тул дахин цохилт өгөх төлөвлөгөөгүй байна гэж CNN телевиз нөхцөл байдалд ойр эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ


Эх сурвалжуудын мэдээлснээр, өөрийнх нь тушаалаар бямба гаргийн орой Ираны цөмийн гурван чухал байгууламжид өгсөн цохилтууд Ираны талыг хэлэлцээний ширээний ард эргэн суухад хүргэнэ гэж Д.Трамп найдаж байгаа аж. Тэрбээр одоогоор Ираны нутагт дахин ажиллагаа явуулах төлөвлөгөөгүй байгаа бөгөөд Ираны удирдагчдад хандан “энэ дайныг дуусгахыг” уриалж байна гэж эх сурвалжууд хэлсэн байна.


Д.Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн гол байгууламжуудад цохилт өгөх шийдвэрээ урьдчилан зарлаагүй бөгөөд дипломат яриа хэлэлцээ мухардалд орсон нь тодорхой болсны дараа уг шийдвэрийг гаргасан байна.


Хэдийгээр Д.Трамп яриа хэлэлцээ үргэлжилнэ гэж найдаж байгаа боловч бүс нутагт байрлаж буй Америкийн цэргүүд Ираны хариу цохилтод бэлэн байгаа аж.

Холбоотой мэдээ