Шадар сайдаар ахлуулсан шуурхай бүлэг энэ сарын 14-нд Хөвсгөл аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-02-13 23:02:32

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан шуурхай бүлэг энэ сарын 14-нд өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр Хөвсгөл аймагт ажиллана.

Хоёрдугаар сарын 14-ний өглөө аймгийн Онцгой комиссыг хуралдуулж цаг үеийн мэдээлэл, өвөлжилтийн нөхцөл байдал, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй танилцах юм. Мөн Цагаан-Уул, Цэцэрлэг суманд ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцана. Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх Л.Саянаа, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Топан Мишра, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица  болон Эрүүл мэндийн яам, ХХААХҮЯ, ОБЕГ-ын холбогдох удирдах албан тушаалтнууд багтаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ