Эмнэлгийн эмч, ажилтнууд Дэлгэрмөрөн голын хогийг цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 16:56:46

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг, Удирдлага мэдээллийн тасаг, Дүрс оношилгооны тасгуудын эмч, эх баригч, сувилагч тусгай мэргэжилтэн эмнэлгийн ажилтнууд Дэлгэрмөрөн голын ойр орчмын хог хаягдлыг түүн цэвэрлэж эх дэлхийгээ хайрлан хамгаалж эрүүл цэвэр орчинд ажиллаж амьдрахыг уриаллаа.

Нэгдсэн эмнэлэг нь Дэлгэрмөрөн голын дагуу байрладаг тул эмчлүүлэгч иргэд голын дагуу салхилах, эрүүл агаарт гарах нь их байдаг. Гэвч голын хөвөөгөөр  иргэдийн хаясан хог хаягдал их байдаг учраас Нэгдсэн эмнэлэгийн хамт олон Жайка олон улсын байгууллагын сайн дурын ажилтан Тайко нар бүтээлч ажил хийж урин дулааны улиралд ойр орчмын хог хаягдлаа цэвэрлэн цэвэр орчинд эрүүл амьдрахыг иргэддээ уриалж байлаа.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ