Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Ө.Шижирийг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-02-14 21:41:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Өлзийхүүгийн Шижирийг томиллоо.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд УИХ-ын ээлжит сонгуулийн компанит ажилдаа төвлөрөх шаардлагатай тул ажлаа өгч байна хэмээн энэ сарын 13-нд мэдэгдсэн юм. Түүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж байна.

Холбоотой мэдээ