Хандивын мөнгийг нийгмийн сайн сайхны төлөө зориулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-19 16:32:27

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Дархан-Уул аймагт харамсалтай тохиолдлоор эндсэн гурван охины аав, ээж болох Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат Г.Чинбат, Н.Алтанзул нар монголын сайхан сэтгэлт хүмүүсийн илгээсэн хандивыг нийгмийн сайн сайхны төлөөх хандивт зориулжээ.

Бяцхан үрсээ эргэн төрөхийг сэтгэлдээ хүссэн залуу хосууд эл мөнгөөр Улаанбаатар хотын ГССҮТ-ийн түлэнхийн төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэрэгцээт тоног төхөөрөмж авч өгчээ.

Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, отсос буюу цэр соруулах аппарат, утлагын аппарат гурван ширхэгийг тус бүр бэлэглэсэн байна. 

Холбоотой мэдээ