Хятадын агаарын тээврийн компаниуд нислэгүүдээ сэргээнэ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-02-22 17:29:40

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Hainan Airlines, China Eastern Airlines, China Southern Airlines зэрэг агаарын тээврийн компаниуд олон тооны нислэгээ сэргээж байгаагаа зарлав.

Hainan Airlines компани энэ сарын 21-ний өдөр мэдээлэл хийхдээ 450 гаруй нислэгийн билетийг нээлттэйгээр борлуулж байгаа талаар мэдээлсэн байна.

Мөн China Eastern Airlines компани энэ сарын сүүлээс эхлэн 3 дугаар сарын дотоодын нислэгүүдээ сэргээхээр төлөвлөж байгаагаа зарлажээ. Тус компани одоогийн байдлаар Бээжин, Шанхай, Гуанжоу, Сиань, Күнмин, Чөндү зэрэг хот руу хийх 800 гаруй нислэгээ сэргээхээр төлөвлөөд байгаа юм. Тус компанийн харьяа China Eastern Airlines Logistic компани бараа тээвэрлэлтээ бүрэн хэмжээгээр сэргээжээ. Тээвэрлэж буй барааны нэгээхэн чухал хэсэг нь коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд шаардагдах бараа материалууд байгаа бөгөөд ихэнх нь аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, тоног хэрэгслүүд байна. Мөн өргөн хэрэглээний бараа, цахилгаан бараа зэрэг зүйлүүдийг тээвэрлэж байгаа аж.     

Мөн өчигдөр Shenzhen Airlines компани энэ сарын 22-ноос 3-р сарын 1-нийг хүртэлх 600 гаруй нислэгээ, China Southern Airlines компани Гуанжоу, Шэньжэн зэрэг хот руу хийх 230 нислэгээ сэргээснээ тус тус зарласан байна.

Холбоотой мэдээ